Хадгалалт, Арчилгааны заавар (Ширмэн гүц)
Админ2025 оны 03 сарын 12

Цутгамал төмрөөр хийсэн ширмэн цайны гүцнүүдийг зориулалт болон чанарын улмаас олон зууны турш ашигласаар ирсэн. Цайны халууныг барьдагаараа танигдсан цутгамал төмрийг мөн цайны найрлагад төмрийн агууламж нэмж уусгадагт талархан сайшаадаг билээ. “TWG Tea” брэндийн бүх цутгамал төмрөн цайны гүцийг зэврэлтээс хамгаалж пааландсан байдаг тул эдгээр гүцийг төрөл бүрийн цайг бэлтгэхэд ашиглах боломжтой.
Арчилгаа:
Паалан болон өнгийг хадгалахын тулд зөвхөн бүлээн ус болон зөөлөн порлон ашиглан савны дотор талыг угаана. Гадаргууг нь бүлээн усаар угааж, нэн даруй даавуугаар арчиж хатаах ёстой.
Хадгалалт:
Цайны гүцнүүдийг агааржуулалттай, чийггүй газарт хадгална уу.
*Санамж: Эдгээр гүцнүүдийг халааж эсвэл зуухан дээр тавьж болохгүй.
Бусадтай хуваалцах