
ЦАЙГ БЭЛТГЭХ
Цайг хандлах - Төгс аяга цайг бүтээхэд орших цайны навчийг хандлах үйл явц нь өөрөө урлаг билээ. Танд хэрэг болох элементүүд нь энгийн: цэвэр ус, бүхэл цайны навч, таны сонгосон цайны гүц; Хэдий энгийн ч нэг аяга цай хүртэл таны төсөөллийг хүчтэй өдөөх шидтэй бөгөөд эдгээр энгийн элементүүд нэгдсэнээр таны хором мөчийг гайхалтайгаар хувирах болно.
ЦАЙНЫ УРЛАГ
Шидэт үгс: Та цай уух уу? гэдэг үгс нь зочломтгой байдлын бэлэг, харилцаа холбоог эхлүүлэх оршил, тав тухыг авч ирэх урилга юм. Та олон нийтийн газар болон гэртээ ч бай нэг аяга цайгаар үйлчлэх нь бусдад урам зоригийг өгөх чадвартай.
Мэдрэхүйгээ зөөлөн сэрээх аяга цай уух мөч танд шинэ өдөр эхэлж байгааг илтгэнэ. Найзуудтайгаа яриа өрнүүлэх, эсвэл нам гүм дэхь тайван байдлыг бий болгохдоо цай уух нь өөртөө болон бусдад цаг гаргаж буй явдал юм. Цай хийх өдөр тутмын урлаг нь бага зэрэг цаг хугацаа, ноу-хау бүхий онцгой найрлагаас эхэлдэг.
Төгс хандалсан цай нь яруу найраг, нарийн торгон мэдрэмжнээс бий болдог. Төгс аяга цай бол сайхан амьдарч буй амьдралын тусгал бөгөөд балгах бүртээ санаанд оромгүй амтагдах өнгө юм. Энэ бол таны амтлах мэдрэмж бөгөөд та аяга цайгаа хэрхэн онцгой болгохоос хамаарна.
Арчилгаа:Керамик цайны хэрэгслийг бүлээн ус ашиглан цэвэрлэх нь тохиромжтой. Аяга таваг угаагч шингэн эсвэл зүлгүүрт материал ашиглахаас зайлсхий. Энэ нь түүний эмзэг өнгөлгөө болон гадаргууг гэмтээж болзошгүй. Толбо арилгах: Зөрүүд толбыг арилгахын тулд цайны хэрэгслээ нимбэгтэй бүлээн усанд дэвтээгээрэй. Дараа нь цэвэр усаар зөөлөн угаа.Хадгалалт: Бүрэн хатаасны дараа керамик цайны хэрэгслийг сэрүүн, хуурай газар хадгална.*Санамж: Зэвэрдэггүй ган, мөнгөлөг эсвэл алтлаг өнгөлгөөтэй халуун баригч, таг, шүүлтүүр зэрэг метал гадаргууг цэвэрлэхээсээ өмнө эдгээр хэсгүүдийг тусад нь салгаж авна. Салгасан хэсгүүдийг элгэн даавуугаар зөөлөн зүлгэж, өнгөлж болно.

Эдгээр цайны савыг удаан эдэлгээтэй, чанартай байлгах үүднээс тус бүрийг нарийн урлаж, гараар өнгө, зургийг будаж бүтээдэг. Гоёмсог бөгөөд ашиглахад хялбар, тансаг агаар нэвтрэхгүй савлагаа нь үнэт цайны навчисыг гэрэл, агаар, чийгнээс хамгаалж хадгалах төгс шийдэл юм."TWG Tea" цайны лаазуудыг хөнгөн цагаан металаар урладаг, материал нь цайны амтанд нөлөөлөхгүй байлгахын тулд онцгой чанарыг хадгалдаг билээ.Арчилгаа: Гялалзсан гадаргууг зөөлөн савантай бүлээн усаар угааж, зурагдахаас зайлсхий. Чийгтэй үлдээхгүй байхын тулд зөөлөн алчуураар тэр даруй хатаана. Хадгалалт: Зөв хадгалах нь маш чухал. Лаазнуудыг ямар нэгэн үнэртэй болгохгүйн тулд сайн хатааж сэрүүн, хуурай газарт хадгалаарай.

Арчилгаа:Шаазан цуглуулгаа зөвхөн бүлээн усаар ямар нэгэн порлон ашиглахгүйгээр гараар угаагаарай. Эдгээр нандин эдлэлийг богино долгионы зуух хийх болон аяга таваг угаагч хэрэглэхээс татгалзгана уу. Хадгалалт: Цайны хэрэгслээ зөөлөн даавуугаар бүрэн хатаагаад сэрүүн газарт, хагарч гэмтээх аюулгүй хадгалаарай.

Цутгамал төмрөөр хийсэн ширмэн цайны гүцнүүдийг зориулалт болон чанарын улмаас олон зууны турш ашигласаар ирсэн. Цайны халууныг барьдагаараа танигдсан цутгамал төмрийг мөн цайны найрлагад төмрийн агууламж нэмж уусгадагт талархан сайшаадаг билээ. “TWG Tea” брэндийн бүх цутгамал төмрөн цайны гүцийг зэврэлтээс хамгаалж пааландсан байдаг тул эдгээр гүцийг төрөл бүрийн цайг бэлтгэхэд ашиглах боломжтой. Арчилгаа:Паалан болон өнгийг хадгалахын тулд зөвхөн бүлээн ус болон зөөлөн порлон ашиглан савны дотор талыг угаана. Гадаргууг нь бүлээн усаар угааж, нэн даруй даавуугаар арчиж хатаах ёстой.Хадгалалт: Цайны гүцнүүдийг агааржуулалттай, чийггүй газарт хадгална уу.*Санамж: Эдгээр гүцнүүдийг халааж эсвэл зуухан дээр тавьж болохгүй.
